Хүний нөөцийн мэдээлэл
Бид Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн технологийн нэгдсэн системийн хяналт, програм хангамжийн хөгжүүлэлтийг хариуцах замаар гааль, татвар, санхүүгийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт өндөр технологийн шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлж, санхүүгийн салбарын мэдээллийн санг бий болгохтой холбогдсон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" УҮГ нь нийт 60 гаруй ажиллагчидтайгаас 90 хувь нь мэргэжлийн мэдээллийн технологийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй ORACLE, CISCO, EMPASOFT, APTECH зэрэг байгууллагуудын албан ёсны батламжит инженер, програмистууд юм. Бид олон улсын санхүүгийн салбарын мэдээлэл технологийн өндөр хөгжлийг Монгол улсдаа цогцлоох эрхэм зорилгын дор эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө хамтын хүчээр хичээл зүтгэлээ зориулан ажиллаж байна. Бид ажилтнууддаа адил тэгш боломжыг олгох үүднээс үнэнч шударга ажиллах зарчмыг дээдлэн ажилладаг. Энэхүү хуудсаар дамжуулан "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" УҮГ-аас зарлагдаж буй нээлттэй ажлын байр, ажилтан сонгон шалгаруулах үе шат, үйл явцын мэдээллийг авах болно.
ITC GOV
Манай байгууллагыг сонгосноор
танд дараах боломжуудыг олгох болно.
Эрч хүчтэй чадварлаг хамт олонд нэгдэх
Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн адил тэгш боломжууд
Ажлыг үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулал
Мэргэжлийн дагуу олон улсын сургалт, арга хэмжээнд оролцо
Сонгон шалгаруулалтын үе шат
01
Эхний шатны ярилцлага
Ажлын байрны шаардлагыг хангасан ажил горилогчтой холбогдон ярилцлагад урих
02
Мэргэжлийн шалгалт
Тухайн ажлын байрны онцлогт тохирсон ажлын даалгавар, тестээр шалгалт авах
03
Дараагийн шатны ярилцлага
Удирдах ажилтантай хийх ярилцлагад урих
04
Ажилд авах шийдвэр гаргалт
Сонгон шалгаруулалтын журмын дагуу шаардлага хангасан ажил горилогчийг ажилд авах
Энэхүү хуудсаар танд “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-т ажилд орох хүсэлт гаргах алхмууд, шинэ ажлын байрны зарууд болон ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг танилцуулахыг зорилоо.
Танд амжилт хүсье!
ITC GOV
Санхүүгийн салбарын мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх манлайлагч байгууллага болно.
Facebook
Twitter
Youtube
Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв Улсын үйлдвэрийн газар
ISO/IEC 27001:2013